Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Урд хөршид коронавирусын халдварт өвчлөл өндөр байгаатай холбогдуулан бусад улс орны нисэх компаниуд нислэгээ цуцалж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин ДАРААХ гурван компани Хятад уруу нисэх нислэгүүдээ цуцаллаа.
1. МИАТ ХК. Улаанбаатар-Бээжин чиглэлийн нэгдүгээр сарын 23-аас хоёрдугаар сарын 29-нийг хүртэл 10 нислэгээ, Улаанбаатар-Хонконг чиглэлийн нэгдүгээр сарын 15-аас гуравдугаар сарын найман тус бүр цуцаллаа.
2. Эйр Чайна. Бээжин-Улаанбаатар чиглэлийн нэгдүгээр сарын 24-ээс гуравдугаар сарын 3-нийг хүртэл 13 нислэг, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 29-нийг хүртэл зургаан нислэгээ цуцаллаа.
3. Изинис Эйрвэйз. Улаанбаатар- Хонконг чиглэлийн нислэгээ цуцаллаа.