Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хэрэв манай оронд коронавирус тархсан тохиолдолд засгийн газрын нөөц хөрөнгөөс төсөв гаргаж ажиллах болно. Улсын Онцгой байдлын комисс, яамдууд хамтран ажиллаж шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Манай улсад нийт гурван удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Эхний удаад дунд зэргийн эрсдэлтэй бол дараа нь дундаас дээш одоогоор монгол улс коронавирус авах өндөр эрсдэлтэй оронуудын тоонд багтлаа.
БНХАУ-ын бүх мужуудаас коронавирусын тохиолдол илэрсэн.
Өнгөрсөн мягмар гаригт шинэ коронавирусын оношлуурийг Япон улс болон Хятадаас оношлох төхөөрөмжийг хүлээн авлаа.
Харин маскны хангамжийг эрүүл мэндийн яам хийдэггүй. 1990 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгах бодисыг хийх үйлдвэрүүд бүгд хувийн хэвшилд очсон. Бид хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран бүх тооцоо судалгааг хийж байна. Манай улсад маск үйлдвэрлэдэг ганц үйлдвэр бий. Энэ үйлдвэр маань БНХАУ-аас түүхий эдээ авдаг ч энэ өдрүүдэд Хятад улсын цагаан сарын баяр тохиож байгаа мөн коронавирусын голомт болсон Хубей мужид түүхий эдийн үйлдвэр байршдаг учраас түүхий эд авах асуудал хүндрэлтэй болсон. Монгол улсын маскны нөөц дууссан гэхэд хараахан учир дутагдалтай. Энэ асуудлаар ДЭМБ-тай хамтран амны хаалт нийлүүлэх талаар хэлэлцэж байна. Монгол улсад маск үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн хэдхэн үйлдвэр байдаг. ХХААЯ-аас дамжуулан өөрсдөө маск хийж иргэдээ хангана гэсэн яриа байна.”
БНХАУ-ын Үхань хотод байгаа оюутнуудыг авч ирэх тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Маргааш олон улсын байгууллагын хил нээсэнтэй холбогдуулан хоёр улсын хил гаалийн хамтын ажиллагааны хүрээнд хяналт шалгалтыг онцгойлон анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй болсон. Мөн онгоцоор болон суудлын галт тэргээр ирж байгаа хүмүүсийг шалгаж нарийн оношлон хил нэвтрүүлж байна.
Гадаад хэргийн яам 28-нд хоёр улсын хил нээсэнтэй холбогдуулан Хятадын Үхань хотод байгаа нийт 33 оюутан байгаагийн 31 иргэн эх орондоо ирмээр байна гэсэн хүсэлт гаргасан, хүсэлтийн хариуг хүлээж байна.
Хятад улсаас нисэх зөвшөөрөл өгсөн тохиолдолд манай улсаас МИАТ-ийн онгоц иргэдээ авчрах бүрэн бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хятад улсаас иргэнээ хүлээн авах хүсэлт гаргасан 56 улс байна. Тэнд байгаа гадаад иргэдийн 1000 гаруй хүн эх орон руугаа явах хүсэлтийг Хятадын консулын газарт хүргүүлсэн байна. Мөн манай улсын гадаад хэргийн яам зөвхөн Эрээн гэлтгүй Бээжин гэх мэт хотуудад байгаа оюутан залуусаа авчрах хүсэлтийг авч байна. Харин манай улсаас БНХАУ руу зорчих хүсэлт гаргасан иргэн одоогоор байхгүй байна. Гадагшаа чиглэх зорчигчдын тоо буурсан үзүүлэлт гарлаа.”
Зам тээврийн яамнаас тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа газруудад 24 цагийн үйлчилгээ хяналтыг тавьж байна. Өчигдрийн байдлаар урд хөршөөс 1325 хүн орж ирсэн байна. Тээврийн хэрэгслүүдэд ариутгах хэрэгслийн багажуудыг боломжоор нь хангаж ажиллаж байна. Энэ сарийн 23-ны өдрөөс эхлэн гадагшаа чиглэх зорчигчдын тоо багассан.
Зарим иргэд нислэгүүдийг зогсоосон гэсэн ташаа мэдээлэлтэй байна.
БСШУЯ-аас цэцэрлэг сургууль зогсоосонтой холбогдуулан телевизүүдтэй холбоо тогтоон хамтран ажиллаж байна. Тасалдаж магадгүй хичээлүүдийг багц агуулгаар хувааж 40 хичээлийг 10-20 мин хугацаагаар теле хичээл заахаар болсон. Мэргэжлийн багш нар хичээлүүдийг хувиарын дагуу заах бэлтгэлдээ орсон байна.
Мөн багш нар ч гэрээсээ буюу байгаа газраасаа шавь нартайгаа холбогдож ажиллах боломжтой.Багш нар сурагчидтайгаа цахимаар харьцах гэж заасан байгаа ч тэр нь фэйсбүүк биш учир хүүхдүүдэд хаяг нээж өгөхгүй байхыг БСШУСЯамнаас анхааруулж байна. Багш нарт хичээллэсэн бямба гарагийн илүү цагийн тооцохгүйгээр бүтэн цалинг олгоно.
ЕБС болон их дээд сургуульд сургалт, дугуйлах хичээллэхгүй.
Спортын бүх төрлийн тэмцээн, наадмыг зогсоож, олон улсын хэд хэдэн тэмцээний хугацааг хойшлуулсан.