Коронавирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос Монгол улсын иргэдээ яаралтай татан авах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
МИАТ ТӨХК-аас тусгай үүргийн онгоц бэлэн болсон байгаа боловч Ухань хотын захиргаанаас онгоц хүлээж авах зөвшөөрөл хүлээсээр байна.
Үхань хотод Монгол улсын 31 иргэн, нэг хүүхэд байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас "Иргэдээ эх оронд нь татан авах ажлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийнхөн хариуцан бэлтгэлийг ханган ажиллажээ.
Гадаад харилцааны яамны өгч байгаа мэдээллээр тэнд байгаа оюутнуудыг эмчийн үзлэгт хамруулах ажлыг Хятадын тал хариуцан ажиллаж байгаа. БНХАУ-аас олон улсын эрүүл мэндийн дүрмээр иргэдээ авах зөвшөөрлийг өгөх юм бол нисэх баг, онгоц болон дагалдаж явах эмч, эмнэлгийн мэргэжилтний бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэлээ.
Тэднийг эх оронд нь авчирсан тохиолдолд өвчний нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлалтыг хийх юм.