Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус иж бүрэн шалгалтын зорилго нь Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт, шалгалт хийх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, зөвлөмж мэдээллээр хангах, албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зэрэгт оршидог.
Ажлын хэсэг иж бүрэн шалгалтыг Говьсүмбэр, Дорнод, Хэнтий ймгийн Онцгой байдлын газруудад 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 09-нийг хүртэл зохион байгуулна
Эх сурвалж:ОБЕГ