БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотын Төв Хятадын багшийн их сургуулийн докторант А.Золбоотой WeChat-аар холбогдлоо. Ухань хот нь 11 сая хүн амтай, коронавирусын голомт гэж үзэж байгаа тул хөл хорио тогтоосон байдалтай байгаа юм. Тус хотод өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт 32 иргэн буюу 31 оюутан нэг бага насны хүүхэд байгаа юм. Тэд өдөрт хоёр удаа халуунаа хэмжиж, маск зүүж, өөрсдийгөө тусгаарлаж, гадуур гарахгүй, өрөөгөө цэвэрлэсэн байдалтай байна. А.Золбоогийн хэлснээр коронавирусын шинж тэмдэг илэрсэн нэг ч хүн байхгүй гэлээ. Ухань хотод цагаан сар болж томоохон зах худалдааны төвүүд амарсан мөн өвчнөөс үүдэж гадуур гарч чадахгүй байгаа тул зарим оюутны хүнсний нөөц ч дуусаж байгаа юм байна. Тухайлбал нэг оюутанд бага зэрэг цагаан будаа, 0.5 литрийн цэвэр ус хоёр ширхэг л үлджээ. Монгол улсын засгийн газар тусгай үүрийн онгоц илгээж иргэдээ авна гэдгээ мэдэгдсэн. Тэднийг даруй авч ирэхгүй бол коронавирусээс гадна хоол хүнсгүй болоод байна.