Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хэрхэн ажиллаж байгаа тухай мэдээлэл өглөө.
Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөрөөс хувийн өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургууль, цэцэрлэг, МСҮТ, Их, дээд сургуулиудийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй. "Найрамдал" олон улсын хүүхдийн цогцолбор дээр ч хүүхдүүдийг хамарсан арга хэмжээ болдог учраас үүнийг зогсоохоор болсон байна.
Мөн жолооны курс, хэлний курс гэх мэт мэргэжил сургалтын бүх төвүүдийн үйл ажиллагааг болон Соёл урлагийн арга хэмжээнүүдийг ч бас зогсоох шийдвэр гаргасан.
Улмаар соёл, урлагийн арга хэмжээнүүдийг хориглосны дагуу Бөхийн өргөө, UB palace болон Соёлын төвүүдэд мэдэгдлээ хүргүүлнэ. Хэрвээ ямар нэг байдлаар урьдчилан захиалга авсан бол түүнийг цуцлах юм байна.