Монголын бодибилдинг, фитнессийн холбооны "Монголын мистер-2020" тэмцээн "Corporate convention centre"-д энэ сарын 24-25-нд боллоо. 29 дэх удаагийн тэмцээнд 60 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс үнэмлэхүй жинд Э.Ганзориг тэргүүн байр эзэлж, "Монголын мистер-2020" цолны эзэн болов. Тэрбээр энэ цолыг хамгийн олон буюу дөрөв дэхээ хүртэж байгаа нь энэ юм.
Тус тэмцээн
1990 онд анх Монголын сайхан залуу нэртэйгээр болоход Н.Батбаяр түрүүлж байв. Улмаар 1991 оноос эхлэн "Монголын мистер" нэртэй болсон юм.
Монголын мистерүүд: 1991, 1992, 1993 онд Б.Батсуурь (Тайхар),
1994 онд Н.Буянтогтох, 1995 онд өнжсөн,
1996 онд А.Энхтайван (Тайхар),
1997 онд Н.Ганболд (Тайхар),
1997 онд Н.Ганболд (Тайхар),
1998 онд А.Энхтайван (Тайхар),
1999 онд Д.Батгэрэл (Тайхар),
2000 онд А.Энхтайван,
2001 онд Д.Мөнх-Эрдэнэ (Рекордс),
2002 онд Г.Алтаншагай (Хар Ирвэс),
2003 онд Д.Золбаяр (Тайхар),
2004 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),
2005 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),
2006 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),
2007 онд Д.Ууганбаяр (Хар Ирвэс),
2008 онд Б.Пүрэвдорж (Мустанг),
2009 онд З.Мөнхбаатар (Тайхар),
2010 онд Л.Баянхүү (All Master),
2011 онд Д.Бат-Эрдэнэ (Чийрэг Монгол),
2012 онд Ж.Нурлан (Мажестик),
2013 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол),
2014 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол),
2015 онд Б.Пүрэвдорж (Даймонд жим),
2016 онд Д.Бат-Эрдэнэ (Чийрэг Монгол),
2017 онд Д.Бат-Эрдэнэ (Чирээг Монгол),
2018 онд Ш.Амарсайхан (Хар Ирвэс),
2019 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол)