Өнөөдрийн Монгол улсын Хууль зүйд сайд Ц.Нямдорж "сайдын түүх" 1990 оноос эхтэй.
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайдаар ХОЁР жил
2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ТАВАН жил
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ДӨРВӨН жил
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ГУРАВ дахь жилдээ буюу нийт 14 жил ажиллалаа. Сайдаар 14 жил, төрд 45 жил ажилласан Ц.Нямдоржид ямар нэгэн хувийн бизнес, хөрөнгө оруулалт байхгүй гэж хөрөнгө орлогодоо мэдүүлсэн.
Харин Ц.Нямдорж өөрөө хөрөнгөгүй гэх ч төсвийн хөрөнгөөр чамгүй тансагладаг нэгэн.
БАРИМТ НЭГ: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТОХИЖУУЛСАН ТАНСАГ ӨРӨӨНИЙ ЗУРГУУД
БАРИМТ ХОЁР: 570 УНАХГҮЙ Л БОЛ БОЛОХГҮЙ
Ц.Нямдорж сайд 2018 оны 1-р сард 360 сая төгрөгөөр цоо шинэ Лексус 570 маркийн 0101 дугаартай машин төсвийн мөнгөөр худалдан авсан юм. Энэ үйлдэл нь дуулиан болж, олны дургүйцлийг хүргэсэн тул машинаа дуудлага худалдаанд оруулж, арилжсан.
БАРИМТ ГУРАВ: НОМЕРТ НЬ ХҮРТЭЛ ШУНАНА
Ц.Нямдоржийн Лексус 570 маркийн машинтай холбоотой тансаг хэрэглээ ингээд ч дуусахгүй. Тэр 0101 УБҮ дугаараа төрсөн хүү Н.Баясгаландаа шилжүүлэн хэрэглүүлж байсан юм. Баримтыг харвал "Кластер" компанийн мэдэлд байдаг 2011 онд үйлдвэрлэгдсэн "Lexus-570" маркийн автомашин. "Кластер" ХХК нь МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхрын "eclipse" зоогийн газрыг ажиллуулдаг юм. Тус компани нь Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийнх аж. Энэхүү баримтыг Зариг.мн сайт дэлгэснээс үүдэж хүү нь дугаараа буцаасан.
БАРИМТ ДӨРӨВ: ИХЭР ХАУС
Ц.Нямдоржийн хөрөнгө 2016 онд огцом өссөн тухай мэдээлэл 2017 онд шуугиан тарьж байв. Түүний дотор хоёр хүүхдэдээ барьж өгсөн гэх ихэр хаус. Би түрээсийн сууцанд амьдардаг хэмээн чуулганы танхимаас мэдэгдэл хийсэн Ц.Нямдорж ихэр хаустай байна гэхэд хүмүүс эргэлзэж байв. Тухайн үед мэдүүлсэн хөрөнгийг нь харвал
Ц.Нямдорж сайдын эхнэр Ж.Долгормаа
Хаус.УБ хот, ЧД, 19-р хороо, Гүнт 1 гудамж, 400 тоот
УБ хот, БЗД , 6-р хороо, СРЭ ХХК, 21-р байр, 128 тоот
УБ хот, БЗД, 3-р хороо, 9-р байр, 8тоот
Ц. Нямдорж сайдын хүү Н.Баясгалан
Хаус. УБ хот, ЧД, 19-р хороо, Гүнт 1 гудамж, 601-б тоот
Хаус. УБ хот, ЧД 19-р хороо, Гүнт 1 гудамж , 601-а тоот
УБ хот ХУД 15-р хороо, Стадион Оргил , 6д байр, 101 тоот
УБ хот ХУД 15-р хороо, Стадион Оргил , 6 байр, 329 тоот
УБ хот ХУД 15-р хороо, Стадион Оргил , 6 байр, 328 тоот
УБ хот, БЗД, 6-р хороо, Монтед-1 байр, 18 тоот
Уб хот СХД 1-р хороо, 12 тоот
УБ хот, БЗД, 6-р хороо, СРЭ ХХК, 21-р байр, 128 тоот
УБ хот, БЗД, 3-р хороо, 9-р байр, 7 тоот
БАРИМТ ТАВ: ШУДАРГА САЙДЫН АЖЛЫНХАН НЭГ ОРОЙ ЗУРГААН САЯАР ХООЛЛОДОГ
Энэ баримт бол Хуульзүй, дотоод хэргийн яамныхны нэг оройн зоогийн баримт. Нэг хүний 174,8 мянган төгрөгөөр 35-уулаа буюу нийт 6 сая гаруй төгрөгөөр орой зоог барьсан байгааг та харж байна. Энэ бол цалингийн доод хэмжээгээр цалинждаг /320 мянган төгрөг/ жирийн иргэний бүтэн нэг жил хагасын цалин.
Баримтын эх сурвалж: SBN телевиз сэтгүүлч Д.Мягмартогтох
Насаараа төрд зүтгэсэн, шударга үнэний тухай хамгийн их ярьж, шударга зарчимтай ажиллаж, ёс зүйг дээдлэх үүрэгтэй хүн бол Ц.Нямдорж. Харин сайдаар нийт 14 жил ажиллаж, 45 жил төрд ноёрхсон түүний олон нийтэд ил болсон тансанглалуудын тухай баримтууд л гэхэд энэ.