Хятадын Хэбэй мужийн эмнэлэгт хагалгааны мөнгөө цуглахыг ээжийн хамт хүлээж буй Б.Батзаяа бий. Тэрээр 28 настай, 2019.09.13-нд ЦУСНЫ ХОРТ ХАВДАРТАЙГАА мэдсэн. Хавдрын тархалт 80%-тай яваа түүнд яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийх шаардлагатай байна. Тэр бусад залуусын л адил завгүй ажиллаж хөдөлмөрлөж явсан. Харин ийнхүү хавдартайгаа мэдсэнээс хойш АМЬДРАЛЫН тухай олон эргэцүүлэл фэйсбүүктээ хуваалцаж, олон хүнд ухаарал хайрлаж буй. Хамгийн сүүлд гэхэд ГАНЦХАН ШАЛТГААН нэртэй дууны санааг дуучин Thunder-т өгч, дуучин Хишигдалайтай хамтран тэд дуугаа хийж, клипээ цацжээ.
https://www.youtube.com/watch?v=cwZ8M0nqEJM
Хүмүүс түүнд санаа тавин #SAVEZAYA хаштаг хэрэглэн, эдгэхийг ерөөж буй. Энэ нь сэтгэлийн дэм болж байгаа ч бодит тусламж болж чадахгүй. Тиймээс та бүхэн Б.Батзаяад туслахыг хүсэж байгаа бол дараах хоёр алхамыг хийгээрэй.
Та түүнийг амьдруулахын тулд хоёр энгийн зүйл хийж чадна.
Нэгдүгээрт түүний доорх данс уруу хандив шилжүүлэх. Ганц төгрөг ч ганцдахгүй билээ.
Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 Батзаяа
Candy шилжүүлэг: 99929339
Donate хийх: https://www.facebook.com/donate/948102278892268/?fundraiser_source=external_url
Хоёрдугаарт түүнийг амьдруулахыг хүссэн постуудыг нь шээр хийж, бусдыг уриалах юм.
Б.Батзаяагийн бичсэн тэмдэглэл
1 дүгээр эмнэлэгээс ажил ороход 10 минут л шаардагдана тэр өдөр бороотой өдөр байсан. Намайг анх ажилд ороод долоо ч хоноогүй байхад Вийка гээд гадаад нэртэй хэрнээ Монгол залуу ажилд орсон юм.. Ер нь хааяа муухай ааштай! NEXT TOP MODEL 2 шоу ны зураг авалтын үеээр нэг өвөр Монгол охин ухаан алдаад байсандаа тэр дугаарын уригдаж ирсэн гэрэл зурагчин "Би ч Вийка г загнаад ухаан алдуулсан байх гэж хардаад байдаг юм!" хаха George Armani -гийн хөргийг татаад, загварын collection-ыхон зургийг аваад гадна дотны 1000 зурагчнаас ганцаараа шагнуулсан гэж бодохоор мундаг нөхөр л дөө… Ажил дээр энэ залуутай өдөр шөнөгүй зурганд явж баруун тийшээ харсан ч, зүүн тийш ээ ч харсан нүдэнд харагддаг болоод нөхөрлөөд заримдаа санаад, заримдаа бүүр уйддаг болоод эхэлцэн байсан юм ххэ… Ажлын бусад хүмүүсээс түрүүлээд намайг эмнэлэгт үзүүлсэн хариу нь муу байж мэднэ гэсэн мэдээг сонсчихсон байсан ганц хүн нь "За чи хорт хавдартай бол би нээрээ яая даа гээд л үглээд байсан юм. Мэдээж би хорт хавдартай гэдэг хариугаа сонссоны дараа шууд ажил руугаа явсан, ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй гэж бодоод үнэхээр хамт олондоо дасчихсан, ажилдаа хорогдож байсан ч гэсэн эрүүл мэнд гэсэн сонголтоо хийх хэрэгтэй байсан юм. Өрөөндөө ороод сандал дээрээ сууж байсан Вийка ирээд нуруун дээр дараад яасан андаа? гэхээр нь цусны хорт хавдар гэсэн чинь миний нүдрүү хэсэг ширтээд үнэн гэдгийг ойлгосон уу? царайн хувьс хийснээ гарч салхилах уу? гэлээ… Гадаа бороо шаагсаар л… Би Central tower-ын нөмөрт алхаж байхад Вийка урд гарчихаад бороонд нороод араас нь харсан инээд хүрээд болдоггүй нөгөө *бороо ороосой яагаад гэвэл намайг уйлж байгааг хэн ч анзаарахгүй* гэдэг эмо үг санаанд ороод инээмсэглээд араас нь өнөөдөр ч "бороон дунд уйлаад алхаж баймаар өдөр байна даа" гээд тоглоом болгоод хэлтэл "Чи муу юу гээд байгаан" гээд нулимс нь асгарчихсан надруу харсан аль түрүүнээс л хойш урд гараад бороонд алхахдаа уйлаад л алхаад явсан юм билээ, тэгээд эргэж хараад алхахад нь би араас нь дагаад бас уйлаад алхсан Central tower-ын зүүн талын сааданд бид хоёр юу ч ярилгүй бороон дунд уйлж зогссон түүний нүднээс намайг өрөвдөхөөс илүү зүйл мэдрэгдсэн миний ирээдүйн төлөө санаа зовж байсан нь илэрхий байсан…..
Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй нөхөрлөл гэдэг үгээр хэлхээс илүү гүн гүнзгий зүйл гэдгийг надад мэдрүүлсэн юм…
Бас нээрээ:
Өнөөдөр ч гэсэн миний төлөө багын найзууд, нэг ангийнхан, хамт олон, анд нөхөд бүгд нийлээд баг болчихсон өдөр шөнөгүй бэлдэж постер, бичлэгээс эхлээд том аян хүртэл өрнүүлэхээр зүтгэж байгааг сонсоод зүгээр л хэлэх үг олдохгүй байна… Миний чадах зүйл гэвэл химийн эмчилгээгээ хийлгэж байхдаа ингээд тэмдэглэл хөтлөх, Тэгэхдээ та нартаа хэлэх үг зөндөө байгаа ч хэлмээргүй байна харин харуулмаар байна, эрүүл болчихоод инээгээд уулзана
Хамтдаа мөрөөдлийнхөө төлөө нэг нэгэндээ үргэлж дэм болоод нөхөрлөл үргэлжлэнэ!
TO BE CONTINUED