Эмийн сангуудаар эмнэлгийн нэг удаагийн маск болон бусад маскнуудын хүрэлцээ муу, эрэлттэй байгаа. Тиймээс ч үнэ нэмж худалдаалж байна гэсэн мэдээллийн дагуу бид “Монос групп”-ийн Гүйцэтгэх захирал Х.Анандаас тодруулга авлаа.
Тэрээр: "Моносын эмийн сангуудын маск маш хурдан дуусаж байна. Бид дөнгөж сая 300 мянган ширхэг маскыг эмийн сангууд руугаа болон орон нутаг руу хуваариллаа. Ерөнхийдөө нөөц дуусаж байна. Гэхдээ бид маскны үнээ огт нэмэхгүй, хуучин үнээр нь худалдаална. Моносын эмийн сангуудаар одоогоор 10 гаруй төрлийн маск худалдаалж байгаа юм. Вирусээс хамгаалахын тулд зөвхөн эмнэлгийн нэг удаагийн маск болон N95 маскыг л зүүгээрэй. Манай захиалсан маскууд удахгүй ирчихнэ, гэхдээ манайд нийлүүлж буй импортлогч компаниуд эсвэл цаад үйлдвэр үнээ нэмбэл бид яах ч аргагүй нэмэх байх" гэв.