Өнөөдөр засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, 13.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.
Мэдээлэхдээ
Вирусийн тархалт маш хурдтай байна. Нэг цагийн өмнөх мэдээллээр 1956 хүн өвчилж, 56 хүн нас барлаа гэсэн мэдээлэл байна. Манай улс өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа тул дараах шийдвэрүүдийг гаргалаа гэв.
1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, оношлуур халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс, унаа шатахууны үнэ, халуун хэмжигч, хувийн хамгаалах хэрэгслийн иж бүрдэл, богино долгионы станц зэргийг худалдан авах хөрөнгө мөнгө шийдлээ.
2. Эм эмнэлгийн хэрэгслийг шууд гэрээ байгуулан авах замаар яаралтай худалдан авах
3. БНХАУ уруу зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, хилийн онцгой дэглэм тогтоох. Хязгаарлалтад явган болон авто тээврээр зорчигчдыг хамруулна. Галт тэрэг, онгоц үүнд хамаарахгүй.
4. 2020 оны 3-р сарын 2 хүртэл МСҮТ, их дээд сургуулийг түр хаах. Мөн Найрамдал зуслан ч хамаарна.
5. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хаасантай холбоотой олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй. Урлаг соёл, хурал, писи тоглоомын газар, бүх тоглоомын газруудыг хаана.
6. Хичээл сургалтыг түр хаасантай холбоотойгоор сургалтын хөтөлбөрийн агуулгын дагуу теле болон цахим хичээл зохион байгуулах.
Хятадын Ухань хотод буй 31 Монгол оюутныг авч ирэхээр ажиллана. Энэ асуудлаар Шадар Сайд, БСШУС-д үүрэг болголоо. Маргаашийн дотор энэ ажлыг зохион байгуулна гэв.