Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр "Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдэлт их байна, мөн албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр сууринаас хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус шийдвэрт өөрийн байр сууриа сошиал хуудаснаа илэрхийлэхдээ:
Тэрээр "Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн байна.