УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа.
Нэг талаас Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэлт их байна, мөн албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр суурь байгаа учраас түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал гээд ийм шийдвэр гаргалаа.
Ерөнхий прокурор дотор нь байгаа асуудлаар нарийн мэдээлэл өгөхгүй байна. Нэг зүйл дээр гишүүд санаа зовниж байгаа. Гол асуудлаа шалгахгүй тойроод явчих вий. Нөгөө талаас, ерөнхий прокурор санал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх" гэв.