Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс яг одоо хуралдаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг оруулан, хурлаар хэлэлцүүлж байна.
Өнөөдөр ЭМЯ 11 цагаас хуралдахдаа хилийн хорио тогтоохгүй, сургууль цэцэрлэгийг хаахгүй гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Харин улсын Онцгой комисс яаралтай хуралдаж байгаа нь ХӨСҮТ дээр сэжигтэй нэг иргэнийг шинжилгээнд хамруулж байгаатай холбоотой эсэх талаар ЭМЯ-аас бид тодрууллаа.
ХӨСҮТ дээр шинжилгээнд хамрагдсан иргэний шинжилгээний хариу гараагүй байгаа. 72 цагийн дотор гарнаа гэж бидэнд мэдээллээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллэснээр коронавирусын халдварын тоо:
- Өвчилсөн хүний тоо 844
- Нас барсан хүний тоо 25
Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн.
Монгол улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Улсын Онцгой комиссын хурлын мэдээллийг бид хүргэх болно.