Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудлаар хуралдаж дууслаа.
Хуралдааны үеэр МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: "Н.Номтойбаяр гишүүнээ, чи өөрөө өргөдлөө өгөөд бүрэн эрхээсээ түтгэлзвэл яасан юм?" гэж асуухад
Харин Н.Номтойбаяр: "У.Хүрэлсүхээ, чамайг ажлаа өгвөл би ажлаа өгч болно " гэж хариулжээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байна.