“Монголын үндэсний бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн билээ.
Улсын аварга Ч.Санжаадамба “Монголын бөхийн холбоо сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байна. Допингийн асуудлыг өнөөг хүртэл эцэслэн шийдэхгүй байгаа нь байдаг л асуудал мэт буруу жишгийг тогтоож байна. Холбоо өнөөг хүртэл хуралдахгүй байгаа нь үндсэн чиг үүргээ барьж ажиллахгүй байна гэж бөхчүүд үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тиймээс бөхчүүд 2020.2.10-ны өдрийн дотор холбогдох хороодын хуралдааныг хийж, допингийн асуудлаа эцэслэн шийдэхийг шаардаж, 200 орим бөхчүүд нэгдэн МҮХБ-нд хандаж байна ” гэсэн юм.
Бөхчүүдийн зүгээс допингийн шинжилгээг шударгаар авдаг байх, нэр хүндийг нь ихээр унагаж байгаа асуудлуудыг цэгцлэхийн тулд нэгдэж, холбоондоо шаардлага хүргүүлж буйгаа онцлоод дараа нь МҮХБ-д шууд шаардлагаа хүргүүлэхээр “Бөхийн өргөөнд” иржээ.