Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 10 цагаас хуралдах товтой байна. Өмнө нь дэд хорооны гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаан хойшлоод байсан юм.
Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. УИХ-аар уг асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч ирц хүрээгүй тул хууль зөрчихөөс аргагүйд хүрсэн юм.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнээс бүрддэг. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин зэрэг ахмад гишүүд багтдаг юм.