Өнөөдөр Нийслэлд хэд хэдэн хэвлэлийн бага хурал, зөвлөгөөн болох хуваарь гараад байна. Тухайлбал, 13 цагаас бөхчүүд цаг үеийн асуудлаар хурал зарлажээ. Одоогоор яг ямар асуудлаар мэдээлэл өгөх нь тодорхойгүй байна. Ойрын үед Улсын аварга Э.Оюунболдын допингийн асуудал, сар шинийн барилдаанд зодоглох эсэх нь анхаарлын төвд байгаа юм.
Өнөөдөр дараах хурлууд болно. Үүнд:
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллага, ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөс хилийн боомтууд, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийнэ. Утас: 99094993, 99045369, 91989
11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан нар “Улаанбаатар-Эдийн засгийн форум-2020”-ын талаар мэдээлнэ. Утас: 99104180, 88099260
11.20 цагт Төрийн ордонд Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
13.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд бөхчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт МУИС-ийн Номын санд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах анхны хэлэлцүүлэг болно. Утас: 99097968, 90109907