Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна. Залилагч этгээдүүд байгууллагын хэрэгцээ, шаардлагад нь тулгуурлан итгэл үнэмшил төрүүлэн гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна.
Жишээлбэл цагдаагийн байгууллагад олон хандаж байгаа асуудал бол өдөр тутмын сонин дээр тавигдсан төрийн байгууллагаас зохион байгуулж буй нээлттэй тендерийн зарыг ашигладаг гэмт хэрэг үйлддэг байна.
Тендерийн зарыг иргэдийн мэдээлэл дутмаг байдлыг ашиглан төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьдаг.Тендерийн ажил олж өгнө яам, газар агентлагт ажилладаг танилтай гэх зэргээр ярьж урьдчилгаа мөнгө, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй гэх мэтээр иргэдийг залилдаг байна.
Энгэж залиллахдаа мөнгийг бэлнээр болон бусдын данс ашиглан авч залилсан хэрэг ихээр гарч байна.
Иймээс иргэд аж ахуй нэгж байгууллагууд тендертэй холбоотой асуудлыг тухайн төрийн байгууллагад хандаж бодит эх сурвалжаас мэдээллийг авч байх нь таныг залилах гэмт хэргийн хохирогч болгохоос урьдчилан сэргийлнэ.
Залилах төрлийн хэрэг жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж өссөн үзүүлэлтэй байна.
Иймд Мөрдөн байцаах алба, Монгол банк, Монголын банкуудын холбоо хамтран “Ятгах тусам нягтал” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Эх сурвалж: Мөрдөн байцаах алба, залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс