“Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2019 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр зарлах гэж байна. Авлигын индексийг тооцохдоо 180 орны авлигын түвшнийг 13 шалгуурт тулгуурлан 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг юм. Хэрэв 50-аас доош оноо авбал авлига онц ноцтой хэмжээнд байгааг харуулдаг.
Манай улс 2018 оны авлигын индексээр 37 оноо авч 93-р байрт бичигдсэн юм. Энэ нь 2017 онтой харьцуулахад 10 байраар урагшилсан буюу 103 дугаар байраа ахиулж чадсан нь энэ нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг судлаачид анхааруулдаг.
Ази номхон далайн бүс нутгийн орнуудын дундаж индекс 44 байдаг. Гэвч үзүүлэлтээс тогтмол доогуур оноо авч байгаа нь Авлигын эрсдэл ямар хэмжээнд байгааг харуулж байна.
Өнөөдөр 13 цаг 45 минутаас Авлигын индексийг зарлах гэж байна. Өнгөрсөн онд авлигатай тэмцэхэд үр дүн гаргаж чадсан уу гэдэг нь анхаарал татаж байна.