“Тоонот” студи 2018 оноос шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна. Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1” нэртэй цомог гаргаснаа өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулсан. Тэгвэл тэд үргэлжлүүлэн “Toonot volume 2” цомгоо гаргажээ. Цомогт тус студийн уран бүтээлчдээс гадна реппер B.A.T, дуучин Б.Маралжингоо, регги дуучин Ratabuzz нартай хамтарсан сонирхолтой дуунууд багтжээ. “Тоонот-ынхон цомгийн баяраа энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт “iloft” клубт тэмдэглэх гэнэ.