"АПУ"-гийн гэх тодотголтой, УИХ-ын гишүүн асан Гаваагийн Батхүү Төрийн ордонд 2018 оны 05-р сарын 17-нд учир битүүлгээр таалал төгссөн билээ. Түүний нас барсан шалтгаан олон нийтийн дунд тарахдаа цус харвалт гэгдэж байсан юм. Харин хэргийн талаар талийгаачийн ар гэрийн зүгээс 2020/01/22-нд олон нийтэд мэдээлэл өгч, үхлийн шалтгаан нь гаднын нөлөөтэй гээд баримтууд дэлгэсэн юм. Эхлээд талийгаачийн зургийг дэлгэж, тэдэн эрүү утсаар холбогдож буй гэрч гэх хүний мессежийг харууллаа. Мөн тэд
1. Зүүн талаараа унасан байтал баруун нүд хөхөрч хавдсан
2. Хүзүүнд боолтоос үүдэх улайлт үүссэн
3. Өвчний улмаас харваагүй гэмтлийн улмаас тархинд цус харвалт үүссэн
4. Нэр бүхий гишүүнээс поле графын (үнэн худлыг шалгах) шинжилгээ авахад түгшүүрийн мэдрэмж өндөр байсан
5. Гар утасны бүх мэдээллийг устгаж, рэсэт хийсэн зэрэг нь гаднын нөлөөтэйг баталж байна гэв.
Тэдний ярьсанчлан “НЭР БҮХИЙ ГИШҮҮНЭЭС ПОЛЕ ГРАФЫН ШИНЖИЛГЭЭ АВАХАД ТҮГШҮҮРИЙН МЭДРЭМЖ ӨНДӨР БАЙСАН” гэсэн нь хүн нь хэн бэ?
2020/01/19-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид таван хүсэлт албан бичгээр хүргүүлсэн юм. Хүсэлтэд
“…Цагдаагийн ерөнхий газраас иргэн ‘’Б’’ нас барсантай холбогдуулан надаас гэрчийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө, болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад, мөрдөгч болон прокурорын зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр ‘’зориудаар худал мэдүүлэг өгсөн’’ гэж тус тус гүтгээд байгаа талаар…” гэж бичсэн юм. Өөрөөр хэлбэл полеграфийн шинжилгээ өгсөн УИХ-ын гишүүн нь Н.Номтойбаяр болж таарлаа.
Харин тэрээр Г.Батхүү агсны гэр бүлийнхны хэвлэлийн хурлын дараа өөрийн твитэр хаягаараа /@Nomt /
АПУ-ийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалант нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө. @Bubaatarkhuu –д цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна гэжээ.