Кронавирусын халдвар тархсан улсуудад зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа учраас эрсдэлтэй бүсэд зорчихгүй байж, урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ. Одоогийн байдлаар БНХАУ болон Тайланд, Тайвань, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсад кроновирусын халдвар бүртгэгдээд байна. Тухайлбал, БНХАУ-ын Ухань хотод, Гуандун мужид 258 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барсан бол Зейжан мужид 5, Бээжин,Тяньжин, Шанхайд тус бүр хоёр тохиолдолд гарчээ. Мөн Тайланд болон Тайваньд тус бүр хоёр, Япон болон БНСУ-д тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд эдгээр улсад зорчихгүй байхыг анхааруулж байна. Одоогоор Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын Ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргаад байна.