Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ ТББ, Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар дөнгөж сая ОНОМ сан хаягаараа дамжуулан лайв мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд
Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа ѳнгѳрчээ.Мэргэжлийн төвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр гепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториос дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон гэлээ.
1. Хаппи веритас лаборатори
2. Ай Ти лаборатори
3. Итгэл лаборатори
4. Онкоген лаборатори
5. Гэгээн ар үр эмнэлгийн лаборатори
6. Евростандарт лаборатори
7. Мобио лаборатори
8. Протлаб лаборатори
9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори
12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
14. Мед аналитик лаборатори
15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори
Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгуул, акт тавиад байгаа ажээ.
Чанарын шаардлагад тэнцсэн 13 лаборатори
Сонгдо эмнэлгийн лаборатори
1. Элэгний тѳвийн лаборатори
2. Оношмед лаборатори
3. Улсын нэгдүгээр тѳв эмнэлгийн лаборатори
4. Улсын гуравдугаар тѳв эмнэлгийн лаборатори
5. Медипас эмнэлгийн лаборатори
6. Тѳв аймгийн нэгдсэн эмнэлэгийн лаборатори
7. Бонавита лаборатори
8. Грандмед эмнэлгийн лаборатори
9. Аллергимед эмнэлгийн лаборатори
10. Хавдар судлалын үндэсний тѳвийн лаборатори
11. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвийн лаборатори
12. Интермед эмнэлгийн лаборатори
Бид энэ талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж байгаа ба удахгүй цацна.