Өмгөөлөгч Ж.Батхуяг болон Г.Батхүү агсаны гэр бүлийнхний мэдээлсэн 5 таамгийг баримтын хамт хүргэж байна.
1. Зүүн талаараа унасан байтал баруун нүд хөхөрч хавдсан
2. Хүзүүнд боолтноос үүдэх улайлт үүссэн
3. Өвчний улмаас харваагүй гэмтлийн улмаас тархинд цус харвалт үүссэн
4. Нэр бүхий гишүүнээс полеграфын (үнэн худлыг шалгах) шинжилгээ авахад түгшүүрийн мэдрэмж өндөр байсан
5. Гар утасны бүх мэдээллийг устгаж, рэсэт хийсэн
Өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл өгөхдөө “хэн нэгнээс 13 секундын бичлэг байна, хэргийг би харсан” гэх мессеж ирүүлсэн гэж ярьсан. Тэгвэл тухайн мессежийг баримт болгон дэлгэлээ.
13 секундыг тайлбарлаад байхаар их биш. Бүх юм маш товч тодорхой. Би гар утсандаа мэргэжлийн хөл хийгээд сурвалжлагаа хийдэг. Тэр өдрийн орой хийсэн сурвалжлагынхаа тоймыг бичих гээд цонхны тавцан дээр утсаа байрлуулаад байж байтал хөлний маань цэнэг дуусч байгаа дохио өгөхөөр нь баганы хажууд газар тавьсан байсан цүнхнээсээ запас зай авах гээд суугаад ухаж байтал гэнэт “чи муу п… зүгээр л намайг ингээд доромжлоод гарна гэж бодоо юу” гээд хэн нэгэн чанга дуугарахаар нь хальт өндийгөөд баганы араас харсан чинь алуурчин шууд дагз руу нь маш хүчтэй цохиод авсан. Талийгаач урагшаа нэг алхангаа хойшоо эргэж, харах гэснээ доошоо унасан. Унангуут нь алуурчин шууд буцаад гүйсэн. Тэгэхээр нь би доошоо бууж харах гэж байгаа юм болов уу гээд тавцан дээрээс утсаа аваад араас нь гүйсэн. Тэгсэн чинь гэнэт өөдөөс гараад ирсэн. Би бантсандаа юу ч болоогүй царайлахыг хичээгээд зөрөөд буусан. Угаасаа үйл явдал нь 13-хан секунд үргэлжилнэ. Бичлэгний эхнээс л хэн цохиж унагасныг харж болох учир үзүүлж болохгүй, эхний секундээс л бүх зүйл тодорхой учир. Мөн талийгаач түлхүүлж унаагүй, араас нь дагз руу нь хүчтэй цохьсон, ухаан алдахдаа доош унасан.
ЗУРАГ: ГЭРЧ ГЭХ ЭТГЭЭДИЙН ИРҮҮЛСЭН МЕССЕЖ
Талийгаачийн зургийг нийтэлж байгаад уншигчдаасаа хүлцэл өчье. Зургийг талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрөлтэйгээр нийтлэв.