Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шинэ оны өмнө Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Хурцын хүү Тайвантай зодолдсон дуулиан дэгдсэн. Аль аль нь шүүх цагдаагийн байгууллагад одоог хүртэл хандаагүй. Харин хоёр өдрийн өмнөөс энэхүү зодооны бичлэг цацагдсан юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2020.01.21-нд 20:58 цагт өөрийн @Nomt хаягаараа уучлал хүссэн жиргээ орууллаа. Жиргээнд“Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй” гэжээ.