УИХ-ын гишүүд казино тоглосон гэх зургийн талаар тайлбар хийж байна.
Д.Эрдэнэбат хэлэхдээ: УИХ-ын даргатай Австралид чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казино орсон гэсэн шуугиан гарлаа. Товч тайлбар хэлэхэд би Сиднейд анх удаа очиж үзсэн. Энэ үеэр буюу 17-нд чөлөөтэй цагаа өнгөрөөх хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрт Сиднейн түүх дурсгал, аялал жуучлалын газруудыг үзэх, харж сонирхох байсан. Бид нар тиймээс явсан. Бидний очсон газар аялал жуулчлалын том төв. Бид нар казиногоор ороод гарсан. Энэ бол үнэн. Өөрийгөө өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Биднийг ингээд ярьж хэлж шуугина гэж огт бодсонгүй. Хэвлэл мэдээллийнхэн ч үүнд анхаарлаа хандуулах нь зөв юм аа. Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн бол би мөн. Бид тийшээ орж сонирхоод гарсан, нэг их удаагүй. Тоглоо ч үгүй. Бид казино руу дөрвүүлээ орсон. Цаг орчим болсон. Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ. Хариуцлага хүлээх ёстой бол хүлээе ээ гэв.