Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах ажлаар энэ хотод очсон. Хөтөлбөрийн дагуу Австралийн эдийн засаг бизнесийн төвүүдтэй танилцсан. Тэдний нэг нь “The star Sidney” гэж худалдаа үйлчилгээний томоохон төв байсан. Тэр төвийн нэг хэсэгт нь казино байсан. Казиног нь үзье, ямархуу байдаг юм гэж. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайдтайгаа дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Ороод зогсож байгаа, сууж байгаагийн зураг дарсан байсан. Би тэнд бооцоо огт тавиагүй, мэдэгчгүй. Нийтэд цацагдсан зураг дээр хүнгүй хоосон ширээ байсан, элчин сайд ажилтантайгаа ярилцаад сууж байсан зураг байсан. Их хуралдаанаар казиногын тухай хууль орж ирэхэд ямар зүйл байдгийг нь судлах гэж сонирхож орсон.