Импорт тоглогч Byron Wesley-тэй холбоотой хэргийн шүүх шинжилгээний төвийн хариу өнөөдөр гарна

Үндэсний бөх шимтэн үзэгчдийн хүсэн хүлээсэн Цагаан сарын бөхийн барилдаан хоног хоногоор ойртож, бөхчүүд ч гал болон нэгдэж бэлтгэл сургуулилтаа хангаж эхлээд байна. Энэ жилийн Цагаан сарын барилдаанд улсын аварга Э.Оюунболд барилдахаа илэрхийлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байгаа. Тэгвэл отгон аварга Э.Оюунболд Цагаан сарын барилдааныхаа бэлтгэлийг хийхээр Найрамдал зусланд гарсан бөгөөд бэлтгэлийг чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батням удирдан явуулж байгаа юм. Нийтдээ Хэнтий аймгийн 20 орчим бөх энэ цугларалтад гарсан аж.






