Хэсэг хугацаанд завсарласан “Бизнес өрөг” нэвтрүүлэг өнөөдрөөс шинэ дугаараа хүргэж эхлэж байна.
Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор “Remax Crystal” брокер оффис эзэмшигч М.Болороо, зочин хөтлөгчөөр “Green gate international” ХХК-ийн гүйцэтгэх захирал Уранжаргал, “Татах хүч” ХХК-ийн дэд захирал Б.Оюунбилэг нар уригдаж ярилцлаа.
"Худалдааны бизнес, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ гээд олон л бизнес хийж байлаа. Унаж босож явсан үе ч бий. Кофе оруулж ирж зараад, дэлгүүрээс зарагдаагүй бараагаа буцаалт хийлгэсэн чинь татварт борлогдсон гэж харагдаад, ашиг олоогүй байж татварын өрөнд орж, шатаж ч байлаа.
Зургаан жилийн өмнөөс Remax компанийн брокер оффис эзэмшээд ажиллаж байгаа нь ахуйн ажилд цаг үрэхгүй хурдтай хөгжих боломж бүрдээд сайн ажиллаж байгаа. Франчайзинг бизнесээс сурах юм маш их. Биднийг ажилдаа улам бүр дуртай болгож амбиц хөдөлгөдөг" гэж тэрээр ярьсан юм.
Нэвтрүүлгийн өнөөдөр 1.18ны Бямба гарагт 17 цагаас NTV тв-ээр, 21 цагаас Өрөг.mn сайтын фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй.