Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Австри улсын Инсбрук хотод дэлхийн ахмадын өвлийн спортын наадам болж байна. Манай улсаас шорт трек, тэшүүр, цана, хоккей зэрэг төрөлд 17 тамирчин өрсөлдөж байна. Ахмадын өвлийн олимп хэмээн зүйрлэж болох тус наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Монгол Улсын тамирчид гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Тэр дундаа Монголын багийн хамгийн ахмад нь болох өдгөө 78 настай Б.Жалбаа мөнгөн медаль хүртсэн нь бахархам түүх болон бичигдэж байна. Энэ наадамд Монголын багийн тугчаар орсон тэрбээр 56 жилийн өмнө Австрийн Инсбрук хотод болсон XI удаагийн өвлийн олимпийн их наадамд оролцож явсан түүхтэй.