Монголын зах зээл жижиг учраас бизнес эрхлэгчид маш их өрсөлдөөн дунд ажилладаг. Энэ нь нөгөө талаараа тэднийг олон талаас нь хөгжүүлдэг байна.
Монголд сүүлийн жилүүдэд дэлхийн брэндүүд франчайзинг, дистрбьютер хэлбэрээр олноороо орж ирж амжилттай ажиллаж байгаагаас үүнийг харж болох юм.
Франчайзингийн үндсэн ойлголт нь тухайн брэндийн стандарт, ноу хауг оюуны өмчийн эрхтэйгээр нэвтрүүлэх юм. Монголд орж ирсэн анхны франчайзинг бол Coca cola брэнд.
Монголд амжилттай ажиллаж байгаа олон улсын брэндүүдийн төлөөллүүд ингэж ярьж байна:
“Green Gate” худалдааны компанийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал:
“Олон улсын компаниудад санал тавихад эхлээд биднийг хүлээж авдаггүй. Яаж ийж байгаад уулзчихвал хандлага нь өөрчлөгдөж хамтран ажиллах олон боломжууд нээгддэг.
Жил бүр орон орны компаниуд бизнесийнхээ үр дүнг танилцуулахад манайх цөөхөн хүнтэй жижиг зах зээл дээр ажиллаж байгаа хэрнээ бусад орнуудаас илүү бүтээлч, сайн ажилласан тохиолдлууд олон байдаг. Ялангуяа маркетинг талаасаа бид бусад орны салбаруудаасаа яалт ч үгүй илүү ажилладаг.”
Remax Crystal брокер оффис эзэмшигч М.Болороо
“Анх Ремаксынхаа олон улсын хуралд оролцоход Монголыг жижиг орон гээд тооддоггүй байсан. Одоо харин бид борлуулалтын гүйцэтгэлээрээ Азиасаа тэргүүлж Энэтхэгтэй өрсөлддөг. Энэ олон улсын нэгдсэн систем дээрээ шүүгдээд гараад ирдэг”
Өрсөлдөөн дунд шахагдаж ажиллаж, түүнээсээ сурсан туршлага, ур чадвараараа дэлнхийн зах зээл дээр тэлж ажиллавал Монголын бизнесүүдэд боломж их байна.
Бизнес өрөг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь 1.18ны 17 цагаас NTV тв-ээр хүлээн авч үзээрэй