Төрийн өмчит компанид томилогдсон ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнуудыг АТГ шалгах боломжгүй байна. Учир нь Төрийн өмчит компанийн ямар албан тушаалтан Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эсэхийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс шийддэг байна. Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд төсөв, худалдан авалтаа хариуцдаг, зөвшөөрөл олгодог буюу авлигын хамгийн их эрсдэлтэй албан тушаалтнууд. Гэтэл тэд зөрчлөө нууж байгаа нь яаралтай өөрчлөх ёстой гажуудал болж байгааг АТГ-аас анхааруулжээ. Тэднийг Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байхаар хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна.
2016-2019 онд төрийн өмчит компанийн 428 албан тушаалтан АТГ-т шалгагдсан байна. Шалгалтаар тэдгээр албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байсан нь тогтоогджээ.