СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НЭГ ГЭР БҮЛИЙН ХОЁР УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ, НӨХӨР НЬ НАС БАРЖЭЭ
Нийслэлийн онцгой байдлын газраас долоо хоног бүр сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар хяналтын мэдээ танилцуулдаг. Өнгөрсөн шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн хоёр хүн угаарын хийн хүнд хэлбэрийн хордлого авч, нөхөр нь нас баржээ. Одоогоор угаарын хийн хордлогын улмаас 5 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Иймд иргэдийг угаарын хийн хордогоос сэргийлж, яндангаа хөөлөх, яндандаа сойлт хийхгүй байх зэргээр галлагааны аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Засгийн газраас угаарын хийн хордлогыг бууруулахын тулд айл өрхүүдэд угаар мэдрэгч тараахаар болсон. БНХАУ-аас импортолсон угаар мэдрэгчийг өчигдрөөс зарим өрхөд тарааж, туршиж эхлээд байна.