Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын үйлчилгээний соёлын нэг бүдүүлэг зүйл нь зөөгч, кассчин үйлчлүүлэгчээс картны ПИН код асуудаг. Энэ нь хэрэглэгчээ эрсдэлд оруулж буй, хувь хүний мэдээлэлд халдаж байгаа хэрэг юм. Мөн бид цахим орчинд “хүүхэд маань сургуульд орлоо, охиноо цэцэрлэгт нь хүргэж өглөө” гэх мэтээр хүүхэд, гэр бүлийнхээ зураг, байнга очдог газруудын байршлыг ил зарладаг. Өөрөөр хэлбэл бусдад өгөөш болохуйц мэдээллээ өөрөө зарлаж, мэдээллийн аюулгүй байдалдаа эрсдэл үүсгэдэг. Тиймээс хувь хүн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх энгийн зөвлөгөөг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэлээс тодрууллаа.
- Иргэн та олон нийтийн газарт, өөрөөсөө өөр хүнд карт болон бусад зүйлсийнхээ нууц үгийг чангаар бүү хэл. Өөрийнхөө нууц үгийг зөвхөн өөрөө л ашигла. Пин кодоо хэлэх нь түрийвчээ хулгайд алдаж байгаатай агаар нэг юм.
- Өөрийн регистрийн дугаар, хурууны хээгээ шаардлагагүй үед элдэв газарт бүү өг
- Хүүхэд, гэр бүлийн зураг, тэдний ажил сургууль цэцэрлэгийн талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд бүү дэлгэ.
- Бүх зүйлийнхээ нууц үгийг дор хаяж хоёр сард нэг удаа соль.
- Фэйсбүүк, твиттэр гэх мэт цахим платформуудын тохиргоонуудыг мэддэг болох. Тухайлбал таны Фэйсбүүк рүү хүн нэвтрэхэд мэдээлэл нь таны утас эсвэл и-мэйлд ирдэг болохоор тохируулах хэрэгтэй.