Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Швейцарийн Лозанн хотод залуучуудын өвлийн спортын III наадам энэ өдрүүдэд болж байна. Манай улсаас тус олимпийн наадмын гүйлтийн цана, биатлон гэсэн хоёр төрөлд зургаан тамирчин өрсөлдөж байна. Баг тамирчдын амжилтаас дурдвал, биатлоны 12.5 км-ын зайд Э.Энхсайхан (нийт 99 тамирчин оролцсон), 12 дугаар байрт орсон бол, 6 км-ын зайд Ч.Бямбасүрэн, (97) 83 дугаар байрт байрт орсон нь манай тамирчдын тус наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болов. Гэхдээ олимпийн наадам дөнгөж ид дундаа орж байна. Үүгээр биатлоны тамирчид тэмцээнээ өндөрлүүлж байгаа бол үлдсэн өдрүүдэд гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо хурд хүчээ сорих юм.