“Огцрох амархан” жагсаалд оролцогч иргэн Ц.Лут-Очирын биед халджээ

Тэтгэврийн зээл тэглэснээр нэг хэсэг нь хохирч үлдлээ гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоог байгуулжээ. Гурав хоногийн өмнөөс нэгдсэн тэд УИХ-аас Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасэн хэмээн шүүмжиллээ.
Тэд улсын хэмжээнд нээлттэй ажиллаж, зээлгүй ахмадуудын дуу хоолойг сонсоно гэлээ. Мөн зээл аваагүй ахмадуудад сар шинийн баяраас өмнө 3 сая төгрөг олгохыг төрөөс шаардаж байна. “Зээл аваагүй, өрх толгойлсон 20,000 эмэгтэй улсын хэмжээнд бий. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана гэж мэдэгдлээ.