Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
БНХАУ-ын Ябула хотод пара цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болоход дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор өрсөлдсөн пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэмцээний спринт төрлийн 1.5 км-ын зайд уралдсан юм. Харин алт, мөнгөн медалийг тэмцээн зохион байгуулагч орны цаначид хүртэв. Б.Ганболд нь "Сочи-2014", Пёнчан-2018" өвлийн паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай.