Цаг хугацаанаасаа үргэлж түрүүлж, өндөр амжилт араасаа дагуулдаг менежерүүдийг та мэдэх үү?
Энэ нь бидний бүтээмжтэй л холбоотой.
“Бүтээмж гэдэг бол байршил, үйлдвэрлэл, ажил мэргэжлээс үл хамааран хэн бүхэнд тулгардаг бэрхшээл” хэмээн MIT-ийн Бизнесийн сургуулийн нэгэн профессор хэлсэн байдаг.
Тэрээр зарим хүмүүс яагаад бусдаас илүү бүтээмжтэй байдаг талаар нэгэн судалгаа хийжээ.
Тус судалгааны үр дүнд дараах зөвлөмжийг гаргасан байна.
Уг 5 зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй л бол та өөрөөсөө амжилт бүү шаард.
1. Үндсэн ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхдээ: Орой бүр маргаашийнхаа чухал ажлыг бичиж сур.
2. Ажлын хэт ачааллыг удирдахдаа: Том төслүүдийг жижиг алхам болгон хуваагаад нэг алхмаас эхэл.
3. Хамтран ажиллагсдадаа дэмжлэг үзүүлэхдээ: Ямар ч уулзалтыг 40 минут ба түүнээс бага хугацаагаар хязгаарлаж, төгсгөлд нь дараагийн алхмуудыг тодорхой зааж өгч бай. Багийнхаа хамт амжилтын хэмжигдэхүүнээ тодорхойл.
4. Шинэ технологийг туршиж үзэхдээ: Баг хамт олныхоо ажлыг хөнгөвчлөх шийдлийг л таашаа. Зарим шийдэл танд амар мэт эсвэл өөр салбарынханд амар байв ч танай багийнханд төвөг удаж байвал бүү ашигла.
5. Үр дүнг хэмжихээс илүү үр дүнг бий болгох аргыг ашигла: Мэдээж үр дүнгээ хэмжих нь зөв. Ихэнх менежерүүд хүмүүсийг удирдаж байхдаа үр дүнг үргэлж хэмждэг. Гэхдээ, зарим нь үр дүн нэмдэг хүмүүсийг идэвхигүй болгох замаар бүтээмжийг өөрөө ч мэдэлгүй бууруулж байдаг. Жишээ нь, "очир алмаазан зүсэгч"-ийг 15 минут тутамд хичнээн чулуун хэрчсэнээ тайлагнахыг шаардах нь түүний анхаарлыг сарниулах замаар үр ашгийг нь бууруулж буй явдал юм.
Эх сурвалж: MLC Training