Оросын алдарт зохиолч Л.Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 оны 2-р сарын 28-нд жүжиг болон тавигдана. Жүжгийг Н.Пүрэвдагва зохиол болгон бичиж, Н.Наранбаатар найруулж, Т.Ганхуяг нар зураачаар ажиллана.
Энэхүү романд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлдэг билээ.
Жүжгийн гол дүрд жүжигчин Н.Баярмаа тоглож, Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр нар тоглох юм. Харин Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар дүрээ мөнхөлнө.
Түүнчлэн туслах дүрүүдийг ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч амилуулах бол олны хэсэгт 40 гаруй залуу жүжигчнийг сонгон шалгаруулжээ. Тасалбарыг 2-р сарын 15-нээс худалдаална.