УИХ-аас өчигдөр /1.10/ 800-аад тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг баталлаа.
Өргүй , том эдийн засагтай улс байсан бол яахав нэг удаа ахмадуудаа баярлуулаа биз гээд өнгөрөхсөн.
Ахмадуудынхаа өрийг даръя гэхэд эцэргүүцэх хүмүүс цөөхөн гарахыг мэдээж сайн тооцож.
10 хан хоногийн дотор чичирч дараагийн сонгуульд сонгогчдоо бэлдсэн хууль баталсан шигээ. Тэтгэврийн тогтолцоогоо өөрчилье гэж яагаад яарахгүй байгаа юм.
Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх цаг тулчихсан байгаа шүү.
Тэтгэврийн асуудал зөвхөн ахмадуудад бус танд ч бас хамаатай асуудал.
Жишээ нь та хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа мэдэх үү?
Манай өнөөгийн тэтгэврийн тогтолцоогоор хэдэн төгрөгний тэтгэвэрт гарах нь их бүрхэг байдаг нь тэтгэвэрт гараад зээлнээс зээлний хооронд амьдрахгүй байх баталгаагүйтэй адил.