Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын “Б” хэсэгт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул байгаль хамгаалагч нар зэрлэг амьтдад зориулан өвс тавьж эхэлжээ. Энэ өвөл Шар бүрдэд 80 орчим аргаль, 10-аад янгир өвөлжиж байна. Мөн Бүрдний хяр гэдэг газарт 40-өөд аргаль бий.
Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын зархиргааны байгаль хамгаалагч нар өвс тэжээл тавьж өгөхөөс гадна байгалийн тогтоц газар ашиглан ус хуримтлуулж, зэрлэг амьтдыг усалж байна.