Яг одоо УИХ-ын чуулганаар тэтгэврийн зээл тэглэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, ачааг нь хөнгөлөх гэж байгаа нь зөв. Жавхлангийн товчлуур дэмжсэн дээр гарна шүү, харин та бүхний энэ шийдвэр цагаа олсонгүй ээ. Өнөөдөр биш төрд гарсныхаа жилийн дараа шийдэхгүй яасан юм бэ?, Төрийн өндөр албан тушаалыг яаж Сонгуулийн хууль зөрчиж хийж болдгийг харуулж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан Үе үе нэг цадна, үхэр гаргахаар нэг цадна, цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэж зүйр үг бий. Харин үүн дээр нэмээд би нэг зүйр үг нэмлээ. "Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна" гэж. Та нар дараагаар нь ахмадуудыг сонгуульд битгий "чирээд" байгаарай” гэв.