Өнгөрсөн онд Манай улсыг Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу /FATF/-аас саарал жагсаалтад багтаасан. Мөнгө угаахтай тэмцэж чаддаггүй гэх үнэлгээг өгсөн юм. Саарал жагсаалтанд оруулах нэг том үндэслэл нь хууль хяналтын байгуулага авлигын хэргийг шийдэж, хариуцдага тооцож чаддаггүй гэж буруутгасан. Үүний нэг жишээ нь 2008 болон 2015 онд УИХ-аар баталсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль.Тиймээс ойрын хугацаанд Мөнгө угаах Терроризмтай тэмцэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан. Тэгвэл, Монголбанк мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр ФАТФ-аас ирүүлсэн 40 зөвлөмжийг орчуулан гаргажээ.
Зөвлөмжийг БҮРЭН ЭХЭЭР НЬ дараах холбоосоор үзнэ үү. https://www.mongolbank.mn/documents/cma/20180531F2.pdf
Эх сурвалж: Монголбанк