Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Тэтгэврийн тогтолцоог хэрхэн шинэчилж болох талаар мэргэжилтнүүдийн байр суурийн бид цувралаар хүргэж байна. Энэ удаа "Ард лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа. "Ард Лайф" ХХК нь Монголд хувийн тэтгэврийн дансны үйл ажиллагаа явуулж байгаа компани. Тэрээр бидний үйл ажиллагаа явуулж байгаа салбарт нэн яаралтай эрхзүйн зохицуулалт, хяналт үгүйлэгдэж байгааг онцолж байсан юм.
- Тэтгэврийн даатгалын санд жилд 500 тэрбум төгрөгийн алдагдал үүсч байна. Энэ бол 50 мянган өрхөд 100 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгох хэмжээний мөнгө. Төрөөс зээл тэглэх тухай ярьж байгаа нь оновчтой шийдэл гэж бодохгүй байна. Тэтгэврийн даатгалын санд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй.
- Тэтгэврийн сан, нөгөө нь эсвэл тэтгэврийн даатгал гэж бүтээгдэхүүн бий. Шимтгэл төлөгч иргэн 60 нас хүртэл энэ тогтолцоо хуримтлалын сан хэлбэрээр ажиллах ёстой. Үүнээс хойш тэтгэврийн даатгал гэх бүтээгдэхүүн үүсэх учиртай юм. Харамсалтай нь манай улсад ийм систем огт байхгүй. Хуримтлал үүсдэггүй, хүү өгөөж тооцох зохицуулалт алга. Тэтгэвэр өвлөгддөг байх ёстой. Дээрээс нь, хүү өгөөж бодогддог байх ёстой. Хувийн тэтгэврийн сангаа хүн дараах гурван тохиолдолд хэрэглэж болдог:
- Орон сууцны урьдчилгаа болгож авч болно
- Их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үед
- Эдгэрэшгүй хүнд өвчин туссан үед
- Жишээ нь, Сингапур улс хүн амын хувьд манай улстай оролцоо. 1965 онд тэтгэврийн сангийн тогтолцоогоо анх үүсгэж байхдаа зөвхөн боомтын орлоготой л байсан. Гэтэл өнөөдөр Сингапур томоохон үйлдвэрийг байгуулчихсан, дэлхийн банк санхүү, даатгалын гол “тоглогчдын” төвлөрсөн улс болж хөгжөөд байна. Бид энэ системийг нэвтрүүлэх бүрэн боломжтой, бас хэрэгтэй.
- Тэтгэврийн тогтолцоо гурван тулгууртай байх ёстой. Тухайн иргэн тэтгэвэрт гарахдаа гурван эх үүсвэрээс тэтгэвэр авна гэсэн үг. Нэг нь төр өөрөө. Хоёр дахь нь ажил олгогч. Гурав дахь тулгуур нь хувийн тэтгэврийн сангууд. Бид ойрын хугацаанд хувийн тэтгэврийн сангийн хууль эрх зүйн орчинг нэн тэргүүнд бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ эрх зүйн зохицуулалт сайн хийхгүй бол санхүүгийн зах зээлд эмх замбараагүй асуудал үүсэх эрсдэлтэй. Үүнд Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хорооны зохицуулалт чухал.
- Өнөөдөр ААН, компаниуд ажилтандаа цалин өгөөд цалингийнхаа 8,5 хувь буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээ улсад шууд өгч байна. Уг нь тухайн шимтгэлийг ямар тэтгэврийн схемд оруулахаа компани өөрөө шийддэг байх ёстой. Одоогоор, манай улс тэтгэврийн тогтолцооны гурван тулгуурынхаа хоёр шатыг нь нэр төдий хэрэгжүүлж байна. Гэхдээ байгаа 2 тулгуураа төр хүчээр аваад, аль хэдийнэ нэг систем болгочихсон. Тэгэхээр нэг тулгууртай байхаас ялгаагүй. Сүүлийн 7 жил алдагдалтай ажиллаж байна. Хувийн компани 7 жил алдагдалтай ажиллавал дампуурна шүү дээ. Тэгэхээр “дампуурчихсан” тэтгэврийн даатгалын сангаа бид яаралтай өөрчлөх цаг ирсэн. 1980-аад оны залуус одооноос тэтгэвэртээ анхаарал хандуулахгүй бол тэтгэвэрт гарах үедээ өнөөдрийнхөөс хэд дахин бага тэтгэвэр авна.