Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Австралид асаж буй түймэр таван сарын турш үргэлжилж, 25 хүн, 500 гаруй сая амьтдын амийг авч одсон. Шинэ Өмнөд Вэльс мужид л гэхэд 1588 байшин шатаж, 653 байшин галт өртсөн байна. Мөн зэргэлдээ орших Викториа мужид 200 гаруй байшин шатжээ. Түймрээс болоод Австралийн Засгийн газарт учирсан хохирол нь 700 сая долларт хүрсэн аж.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд Сидней хотын ойролцоо үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгчийн оршуулах ёслол өнөөдөр боллоо. Түүнтэй салах ёс хийхээр зуу гаруй гал сөнөөгч ирсэн байна. Түүнийг Австралийн Засгийн газрын тушаалаар гал сөнөөгчдийг шагнадаг “Эр зоригийн медаль” –иар нөхөн шагналаа.