Зам товчилж, шатахуун хэмнэхийн тулд мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд онцгойлон анхуулж байна. Хэдийгээр хоёр есийн хүйтэн эхэлсэн ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй. Ялангуяа, нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.