“Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат өнгөрсөн оны 11-р сард БНСУ-д элэг солиулах хагалгаа хийлгэсэн. Түүний хань, дуучин А.Сарнай донор болсон бөгөөд, одоогоор уран бүтээлч хосууд хагалгааны дараах эмчилгээгээ үргэлжүүлэн хийлгэж байгаа юм. Тэгвэл, гадаад улсад өндөр өртөгтэй хагалгаанд орсон хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээнд нэмж 140 сая төгрөг шаардлагатай болжээ. Энэ тухай түүний уран бүтээлийн хамтрагчид нь нийгмийн сүлжээнд мэдээлж, Монголын халуун сэтгэлт ард түмнээсээ тусламж хүссэн юм. Хэрэв, эмчилгээний төлбөрийг яаралтай олоогүй тохиолдолд эмчилгээ тасалдахаар эрсдэл үүсчээ. Тиймээс, хүнд өвчнөө ялан дийлэхээр тэмцэж буй уран бүтээлч хосуудад туслахаар "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж, тэдэнд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.
Монголын хөгжмийн урлагт шинэ өнгийг бий болгосон, уран бүтээлч гэр бүлд та бүхэн сэтгэлийн хандив өргөж, элэг бүтэн амьдралын төлөө гар сунгахыг уриалж байна. Дуучин А.Сарнайтай “Sarnai Singer” фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой юм байна.
Хандивын данс: Хаан банк 5212071351 Данс эзэмшигч: Цогтбаярын Сарнай