Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Австри улсын Инсбрук хотод ахмадын өвлийн спортын наадам хоёр хоногийн дараа хөшгөө нээнэ. Гурав дахь удаагийн наадамд манай улсаас тэшүүр, шорт трек, хоккей, гүйлтийн цана гэсэн төрөлд 36 тамирчин өрсөлдөнө. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр болж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэшүүрийн төрөлд эх орноо төлөөлөн оролцох 78 настай Б.Жалбаад төрийн далбааг гардуулан өглөө. Ахмадын өвлийн спортын II наадам 2015 онд Канадын Квебек хотод болоход Монголын тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв. Энэ удаагийн наадамд 60 гаруй орны гурван мянга орчим тамирчин оролцохоо мэдүүлжээ.