Монголын анхны эздээ зарласан Өрөг.mn контент сайт үүдээ нээгээд 28 хонолоо. Өнөөдрөөс манай редакц туршлагатай, ёс зүйтэй хоёр сэтгүүлчээр бүл нэмж, Сэтгүүлч У.Уранцэцэг, Д.Ганзориг нар ажиллахаар боллоо.
Өрөг.mn контент сайт нээгдсэнээс хойш УИХ-ын гишүүдийг “Тайлангаа тавих таван минут чалланж"-д дуудаж, сонгууль хүртэл томилогдсон болон сонгогдсон албан тушаалтан, эрх мэдэлтнийг тайлан тавихыг шаардах акц өрнүүлж байгаа билээ. Мөн хүний түүх өгүүлэх ТЭР булан, Сэтгүүлч Б.Болорчимэгийн Бизнес Өрөг, Бизнес шийдэл контентууд, өдөр тутмын мэдээ, шууд дамжуулалтуудаа тогтмол үзэгчдэд хүргэн ажиллаж байна. Манай контентууд Фэйсбүүк, Инстаграм, Youtube, Твиттэрт давхардсан тоогоор 1.430.068 хандалт авч, Alexa.com сайтын үзүүлэлтээр тогтмол урагшилж байна.
Сэтгүүлч У.Уранцэцэг
2012 онд Отгонтэнгэр их сургуулийг сэтгүүлзүйн бакалавр зэрэгтэй төгссөн. 2019 онд тус сургуулийн “Мэдээллийн сайтын мэдээний хэл найруулгын алдаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2015-2019 оны зургаан сар хүртэл Мэдээ.мн сайтад эрэн сурвалжлах сэтгүүлчээр, 2019 оны зургаан сараас 2020 оны нэг сарын 5-ныг хүртэл www.isee.mn мэдээллийн сайтад ажилласан туршлагатай.
Мэргэжил дээшлүүлэх сургалт
-2018 оны “Хууль эрх зүйн мэргэшсэн сэтгүүлч”
-2019 оны “Прокурор сэтгүүлч”
-2019 “Цагдаагийн мэргэшсэн сэтгүүлч”
Шагнал урамшуулал
-2018 онд Ган үзэгтэн
-2019 онд НЗДТГ-ын жуух бичиг
-2019 онд Хар тамхитай тэмцэх газрын талархал, жуух бичиг
Сэтгүүлч Д.Ганзориг
2015 онд МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2015-2019 онд ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн албанд сурвалжлагчаар ажилласан. Нийгэм,байгаль орчны сэдвээр голлон сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэж байсан.
Ажиллах хугацаандаа гаргасан амжилт
2018 – “Балдорж” шагналын шилдэг 10 бүтээлийн 2 дугаарт шалгарсан
2017 – ЭМЯ, Глобаль сан хамтран зохион байгуулсан нэвтрүүлгийн уралдаанд 1-р байр
2017 – Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулсан нэвтрүүлгийн
уралдаанд байгаль орчны асуудал хөндсөн нэвтрүүлгээр 1-р байр
2017 – Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн
агентлагаас хамтран зохион байгуулсан уралдаанд бичил уурхайн
хариуцлагын асуудлаар бэлтгэсэн нэвтрүүлгээр 2-р байр
2018 – УУХҮЯ, ШХА хамтарсан уралдаанд алтны нийлүүлэлтийн
асуудлаар бэлтгэсэн нэвтрүүлгээр тусгай байр
2019 – Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулсан хөрөг нийтлэлийн уралдаанд “Аврах хантаазгүй “усчин” нийтлэлээрээ тусгай байр эзэлсэн
Салбарын шагнал
2018 – МСНЭ-ийн Ган үзэгтэн
2018 – “Балдорж” шагнал хүртсэн хамгийн залуу сэтгүүлч байсан тул МЗХ-ны Тэргүүний залуу сэтгүүлч” тэмдэг
2018- ТВ9 телевизийн Оны шилдэг ажилтан